Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт хийгдэж байна

images (3)

Улсын хэмжээнд 10-15 настай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлсэн.

Дархлаажуулалтад 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй аж. Нэмэлт дархлаажуулалт нь хоёрдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.

Дархлаажуулалт хийх байршил:

  • Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль
  • Сум, өрхийн эрүүл мэндийн төв
  • Салбар амбулатори
  • Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет

About Author