Машинд нь суусан эмэгтэйчүүдэд хутга тулган сүрдүүлж, бэлгийн эрх чөлөөнд нь халджээ

ц

Өглөө эрт ажилдаа таксигаар явдаг эмэгтэйчүүдийг сонгон эд зүйлийг нь дээрэмдэж хүчиндэх гэмт үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг олж тогтоолоо. 

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 5,23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйчлүүлэх үедээ бусдад гар утас, эд зүйлээ дээрэмдүүлж, хүчиндүүлсэн гэх хоёр дуудлага мэдээлэл бүтгэгджээ. 

Toyota prius 30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан таксинд явах нэрийдлээр эмэгтэйчүүдийг автомашиндаа суулган хутга тулган айлган сүрдүүлж, бэлгийн эрх чөлөөнд нь халдаж, эд зүйлсийг нь дээрэмдсэн гэх сэжигтэй хоёр этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоожээ. 

Тухайн этгээдүүд нь 19-22 насны иргэд байжээ.

About Author