“Тунгалаг мэлмий хүмүүнлэгийн аян”-ы хүрээнд 1126 иргэнд хараа зүйн оношилгоо хийжээ

622381537_880829604677137_4163880603740439458_n

УИХ-ын гишүүн У.Отгонбаярын санаачилсан “Тунгалаг мэлмий хүмүүнлэгийн аян”-ы хүрээнд 1126 иргэнд хараа зүйн оношилгоо хийжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: “БНСУ-ын “Южин оптикал” эмнэлэгтэй хамтран “Тунгалаг мэлмий” хараазүйн цогц үйлчилгээ үзүүлэх хүмүүнлэгийн аяныг 2025 оны 09 сарын 16-17-ны өдрүүдэд Эрдэнэцагаан суманд зохион байгуулсан.

Нийт 1126 иргэнд Хараа зүйн оношилгоо хийж,

Ойрын болон холын харааны шил зүүх шаардлагатай иргэдэд тохирох шилийг бэлэглэж

Зайлшгүй тохируулах шаардлагатай 264 иргэнд БНСУ-д харааны шилийг бэлтгэн ирж гардуулсан юм.

Мөн тус аяны хүрээнд сумын ЕБС-ийн сургуулийн 140 гаруй хүүхдэд хараа зүйн оношилгоог нэмэлтээр хийж улмаар харааны шил зүүх шаардлагатай хүүхдүүдийн шилийг мөн БНСУ-д бэлтгэн авч ирсэнээ өнөөдөр гардуулж өглөө.

Эх орны хойчийн ирээдүй болсон бяцхан сурагч хүүхдүүддээ суралга, хөдөлмөрийн арвин их амжилт хүсье” гэжээ.

About Author