ИБаримт апп-ны хуучин хувилбарыг гуравдугаар сарын 30-наас хаана

download (7)

Цахим төлбөрийн баримтын ebarimt системийг шинэчлэх ажлын хүрээнд хуучин ашиглаж байсан ПОС 2.0 хувилбарыг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хаахаар болсныг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэж байжээ. Хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлт болон бодит нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр ПОС 2.0 хувилбарыг хаах хугацааг 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Энэ хугацааг дахин сунгах боломжгүй тул ибаримт апп-ны шинэ хувилбарыг татан хэрэглэхийг Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдэгдэв.

Шинэ хувилбар нь өмнөх системийн бүх давуу талыг хадгалсан бөгөөд илүү хүртээмжтэй, аюулгүй, хэрэглэхэд хялбар байдлаар хөгжүүлжээ.

About Author