Баянзүрх дүүрэгт гарсан галын улмаас 3 автомашин шатжээ

zfstn22p

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд автомашин засварын газар шатсан талаар дуудлага өчигдөр /2026.01.29/ Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй автомашины кузов засварын газрын дотор болон дээврийн хэсэг, мөн ойролцоо байрлах 12х18 метрийн хэмжээтэй, хоёр давхар нийтийн байрны хоёрдугаар давхрын хоёр өрөөний хана, дээврийн хэсэг галд өртсөнийг тогтоожээ.

Түүнчлэн засварын газрын дотор байсан “Prius”, “RX450h”, “Premio” загварын суудлын автомашинууд бүрэн шатсан байсныг гал сөнөөгчид унтраан, тархалтыг зогсоосон байна. Гал түймрийн шалтгаан, учирсан хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

About Author