Бусдыг хүчиндэнэ хэмээн айлган сүрдүүлсэн этгээдийг олж тогтоон шалгаж байна
Энэ сарын 04-ний өдрийн 21.00 цагийн орчимд /2023.06.04/ Дархан-Уул аймгийн Дархан суманд үл таних этгээд нь эмэгтэй хүнийг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн талаарх мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, үл таних этгээд нь иргэн Э-г “Монголд найман настай охиныг хүчиндэж байхад чамайг яагаад болдоггүй юм. Хүчин хийх амархан” зэргээр хэлж, араас элдэж хөөн айлган сүрдүүлсэн байгаа юм. Тус этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байсан бөгөөд өчигдөр /2023.06.07/ олжээ. Уг иргэн нь 32 настай иргэн Т гэдэг нь тодорхой болсон бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.