УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд

Я

Эх сурвалж: 24tsag.mn

Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагаа олон нийтэд хуваалцах зорилгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “ЯАЖ” подкастаа эхлүүлжээ. Тус подкастад асуудлыг шийдвэрлэх арга барил, бодит кейсүүдийг хуваалцах аж. Подкастын эхний зочиноор Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх оролцжээ. Ийнхүү уншигч та бүхэнд ЯАЖ подкастад дурдсан 12 баримтыг хүргэж байна.

БАРИМТ 1

Шинэчлэлийн Засгийн газар 3000 км замыг хоёр жилийн хугацаанд барьсан.

БАРИМТ 2

Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ ажил орлоготой болгох, хээл хахууль арилгаж шударга ёсыг тогтоох, дэд бүтэц бүтээн байгуулалт хийх гэсэн гурван үндсэн зорилготой ажиллаж байв.

БАРИМТ 3

Ипотекийн зээлийн 17 хувийг Н.Алтанхуягийн засгийн газар 37 удаа хуралдаж 8 хувь болгож байв.

БАРИМТ 4

Иргэдийн саналыг шууд хүлээн авах 11-11 төвийг ажиллуулж эхлэв.

БАРИМТ 5

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг Боловсролын яамнаас салгаж Хөдөлмөрийн яамны харьяа болгов.

БАРИМТ 6

Шинэчлэлийн Засгийн газрын үед Замын үүд боомтод ирсэн ачаа 24 цагийн дотор Улаанбаатар хотод шилжүүлэх ажлыг эхлүүлэв.

БАРИМТ 7

Сурагчдын дүрэмт хувцсыг Монголдоо үйлдвэрлэх ажлыг хэрэгжүүлэв.

БАРИМТ 8

“Шинэчилж шийдье -222” уулзалтыг Монгол Улсын Засгийн газар сар бүр зохион байгуулж эхэлсэн.

БАРИМТ 9

Төрийн үйлчилгээний цахим машиныг (ТҮЦ) хэрэглээнд нэвтрүүлэв.

БАРИМТ 10

Замын цагдаагийн торгууль бэлэн төлөлтөөр хийгддэг байсныг цахимжуулав.

БАРИМТ 11

Тухайн үеийн сайд нарын гадаад томилолтуудыг цэгцэлж гадаад харилцааны сайдаас бусад сайд нар жилд хоёроос илүү томилолтод явахгүй байх зохицуулалтыг хийж байсан.

БАРИМТ 12

Шинэчлэлийн Засгийн газар яамдууд тендер зарлахыг зогсоох реформ эхлүүлж “тендэрийн агент” байгуулж байв.

About Author