Б.Батбаатар: Бугын хохиролд 25.4 саяыг гаргуулахаас гадна ААН-ийг 30 сая төгрөгөөр торгоно
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Богдхан уулын дархан цаазат газар үүсээд байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.
БОУАӨЯ-ны сайд Б.Батбаатар: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар бугын хохиролд 25.4 саяыг гаргуулахаас гадна ААН-ийг 30 сая төгрөгөөр торгож байна. Түүнчлэн тус компанийн газар эзэмшлийн зөвшөөрлийг хэсэгчлэн цуцалж байна.
Богд уулын эко систем муудаж байна гэж ойлгож болно. Богд уулын тусгай хамгаалалттай газарт газрын төлбөрөө төлөөгүй иргэн, ААН-ыг 14 тэрбумын өр үүссэн байгаа. Хэрвээ энэ төлбөрүүдийг төлж барагдуулахгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах, хуулийн байгууллагад шилжүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхэлнэ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах буюу шинэчилсэн найруулгын төсөл болох “Тусгай хамгаалалттай газар хамгаалалтын хуулийн төсөл”-ийг боловсруулсан байгаа. Ирэх хаврын чуулганд УИХ-д өргөн барина” гэв.
Мөн БОУАӨЯ “Хашааны стандарт” мөрдөлгүй буга үрэгдэхэд хүргэсэн ААН-ийн газрын зөвшөөрлийг цуцалж, ийм нөхцөл үүсгэсэн ААН-үүдэд мөн ижил арга хэмжээ авна гэж анхаарууллаа.