Комедиан Д.Амартүвшин: Бүтэн шил виски авах ч хүнгүй болсон учир дампуурлаа зарлалаа
Комедиан Д.Амартүвшин дөрвөн жил ажиллуулсан “Liberty Pub” үйлчилгээний газраа татварын дарамт, эдийн засгийн хүндрэл болон түрээсийн үнэ өссөнтэй холбоотойгоор хаахаар болсон байна. Энэ талаар түүнээс тодруулахад “Дөрвөн жил ажиллуулсан газрынхаа хаалгыг хааж байна. Ер бол дампуурлаа зарлаж, цааш үйл ажиллагаа явуулахгүй боломжгүй боллоо. Манайх нэг зохион байгуулагч, хоёр зөөгч гэсэн цомхон бүтэцтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Эдийн засгийн хүндрэл болон түрээсний үнэ огцом өссөн учир дампуурлаа.
-Танай ААН сард хэдэн төгрөгийн татвар өгдөг байсан бэ?
-Сар бүр харилцан адилгүй хэмжээний татвар төлдөг байсан. Тухайн сар олсон орлогынхоо хэмжээгээр татвар төлнө. Ер нь бол долоо, наймдугаар саруудад орлоггүй байдаг. Сүүлийн саруудад эдийн засаг хямралтай байгаа нь эрс мэдэгдсэн. Жишээний манай уушийн газар үйлчлүүлэгч орж ирээд бүтэн шил виски авах нь өдрийн од мэт болсон.
-Дампуурлаа зарлахад иргэдийн худалдан авах чадвар багасан нь нөлөөлсөн байх нь?
-Татвар, өндөр түрээс, орлого буурсан зэрэг нь шууд нөлөөлсөн. Мөн ус, ундаа, архи пиво зэргийг нийлүүлдэг хамтрагч олон байгууллагууд байсан. Тэдний нөхцөл байдал хүндэрсэн нь манайд шууд нөлөөлсөн гэхэд болно. Ер нь улс, орны эдийн засаг хүнд, иргэд мөнгөгүй байна.