ХХААХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын баг Булган аймагт ажиллалаа

69830f1a345e3

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан ажлын баг Булган аймагт ажиллалаа.

Ажлын баг Булган аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, цаг агаарын тойм, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, цаг үеийн нөхцөл байдалтай танилцан, аймгаас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаар санал солилцов.

Засгийн газрын 56 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд өвөлжилт хүндрэх бүс нутгуудад ажиллаж, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлэхээр ажлын баг 14 дэх аймагт ажиллаж байна.

About Author