Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэрэг гарснаас хойш бараг 10 орчим хоног өнгөрсөн ч цэргийн ангиас тодорхой хариу бидэнд өгөөгүй

7499dc4d245d4ec0fc30bd1d5d3d6c2d

Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт “Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн билээ. Тиймээс нөхцөл байдал ямар байгаа талаар зодуулсан цэргийн эгч Б.Нямдуламаас тордууллаа.

Тэрбээр “Миний дүү өмнө долоо хоногийн лхагва гарагт хагалгаанд орсон. Мөн хагалгаа амжилттай болсон. Эмч нарын зүгээс авах ёстой арга хэмжээгээ ч авсан. Одоо биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ миний дүү одоо ч ярьж, хоол идэж чадахгүй хэвээрээ байна. Зөвхөн соруулаар шингэн зүйл уудаг.

Тиймээс дүүтэйгээ бичвэрээр харьцаж байгаа. Дүүгийн маань сэтгэл санаа хүндхэн байна. Яагаад гэвэл өөрийгөө илэрхийлж чадахгүй байна шүү дээ. Бодож, санаж, хэлэхийг хүссэн зүйлээ хүнд бүрэн ойлгуулж чадахгүй давчдаж байгаа нь илт харагддаг. Хэрэг гарснаас хойш бараг 10 орчим хоног өнгөрлөө. Гэтэл одоог хүртэл цэргийн ангиас нь тодорхой хариу бидэнд өгөөгүй.

“Байцаалт явагдаж байна. Бид шалгаж байгаа” гэхээс өөр юу ч хэлэхгүй. Ямар нэгэн хохирол барагдуулалт гэх мэт зүйл ч яриагүй. Бидний хувьд хууль журмынхаа дагуу, үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байгаа. Өргөдлөө өгсөн.

Мөн дүүгийнхээ нэрийг олон нийтэд зарлах хүсэлгүй гэдгээ ч хэлмээр байна. Миний дүү хоёрдугаар курсийн оюутан хүүхэд байсан ч өөрийн хүсэлтээр цэрэгт явсан. Гэтэл одоо цэрэг явснаасаа болж амьдралынхаа олон хоногийг эмнэлгийн орон дээр өнгөрүүлж байна. Манай гэр бүл үнэхээр гомдолтой байгаа” гэв.

About Author