Хуульч О.Батхүү: 5 байртай хүмүүсийн 4 байрны зээлийг нь энгийн буюу өндөр хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх ёстой

Хуульч О. Батхүү Иргэдийг хөдөө хотоор нь ялгаж байна

ГБХНХ-ын сайдаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан өчигдөр цахим хуудастаа “Ипотекийн зээлээр 5-аас дээш байр авсан 12.000 хүн байгаа” талаар мэдээлсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.

Тэгвэл уг асуудалд Хуульч О.Батхүү “Ипотекийн зээлийг 5-аар нь авна гэдэг дугаар хорооны иргэний чадах юм биш. Даргаар яриулсан, банкны захирлыг таньдаг эсвэл барилгын компани яриа хийж байж гаргаж өгсөн байж таарна.

5 байртай хүмүүсийн 4 байрны зээлийг нь энгийн буюу өндөр хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх ёстой. Түүнээс танил талаа ашиглаж баахан байр аваад, түрээслүүлж байгаа нь шудрага зүйл биш” гэх байр суурийг илэрхийлэв.

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fpermalink.php%3Fstory_fbid%3Dpfbid05om6WA3MQPSvff4ZfPVaZQ4pmHAnAmR36T8gushUymy9sr8mVqMbA24YuHdYmM51l%26id%3D100089434025594&show_text=true&width=500

About Author