С.Эрдэнэбат: Ипотeкийн зээлээр таваас дээш байр авсан 12000 иргэн байна

download (20)

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат өөрийн цахим хуудсаараа дамжуулан ипотекийн зээлийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, “Насаараа ажиллаад ганц өрөө байранд орж чадаагүй олон мянган ажилчид бий. Гэтэл ипотeкийн зээлээр таваас дээш байр авсан 12000 иргэн байдаг гэх мэдээлэл байна. 

Байргүй олон хүн байгаад гадагшаа ажиллах хүч урсаад байдаг. Зарим нь тав арваар нь аваад түрээслээд л суугаад байдаг.

Хэрэв үнэн бол хариуцлага асуудлыг тавьж, албан ёсоор мэдээлэл хяналт судалгааг авна.
Байрны үнийн хөөсрөлт ч үүнтэй холбоотой.

Уг нь энэ ипотeкийн зээл байргүй иргэд, залуусыг дэмжих зорилтот төсөл юм” гэжээ.

About Author