О.Мөнхжин нарын гурван иргэнийг өчигдөр шөнө баривчлан 461-р ангид саатуулжээ
Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь татан төвлөрүүлсэн хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулж, зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж буй билээ.
Улмаар өчигдөр /2023.02.01/ хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийсэн байна.
Тэгвэл өнгөрсөн шөнө тус хэрэгт шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461-р ангид саатуулан шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.