Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатахууны нөөцтэй зорчихыг ЗӨВЛӨВ

HQXVwgyKEzOLwtsas_huduu

Завхан аймгийн Сонгино сумын нутагт “Цагаан дөрөлж” гэдэг газар суудлын автомашин цасанд сууж, шатахуунгүй болсон тухай дуудлага өчигдөр 15:30 цагт бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын “Toyota Land Criuser-80” загварын гурван зорчигчтой суудлын автомашин, иргэн Б-ийн “Mitsubishi Оuthlander” загварын гурван зорчигчтой суудлын автомашин тус тус цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна. 

Иймд: 

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Цас орох нутгуудаар халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөлөө. 

About Author