Т.Аубакир: Тэтгэвэр бага байгаа нь үнэн. Жил бүр тогтмол нэмнэ

download (56)

Цахим орчинд иргэдийн зүгээс “Цалинтай ээжийн мөнгө”-ийг нэмэхийг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодрууллаа. 

Т.Аубакир “Цалинтай ээжийн мөнгийг нэмэх эсэхийг Улсын их хурал шийднэ. Засгийн газраас хүүхдийн төрөлтийг тогтмол дэмжих ёстой. Монгол Улсын төрөл сүүлийн жилүүдэд буурч байна. Монгол Улсын төрөлтийг дэмжих бодлогын нэг нь цалинтай ээжийн мөнгө. 

Тэтгэвэр жил болгон нэмэгдэнэ. 2024 онд баталсан инфляцитай уялдуулж тэтгэвэр нэмэх хууль хүчин төгөлдөр байгаа. Энэ жил бид 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ. 2026 оны инфляцийн түвшингээс хамаарч нэмнэ. Тэтгэвэр бага байгаа нь үнэн. Хөдөө орон нутгаар явж иргэдтэй уулзах үед ч хэлж байна. Бид жил бүр тогтвортойгоор нэмээд явна” гэв

https://www.facebook.com/share/v/1DD1T1W4ev

About Author