Дорнод аймагт автомашинтай малдаа яваад сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

ц

Дорнод аймагийн Гурванзагал сумын Рашаат багийн Цагаан хонхор гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км зайд 02 дугаар сарын 24-ний өдрийн 17:30 цагт автомашинтай иргэд малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 02 дугаар сарын 25-ны өдрийн 01:30 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, мөн өдрийн 12:50 цагт тус багийн Хоргой гэдэг газар малаа хоргож байсан иргэн Х (34 настай, эрэгтэй), М (32 настай, эмэгтэй), мөн “Land Cruiser-200” загварын автомашинтай иргэн Х (37 настай, эрэгтэй), А (3 настай, эрэгтэй) нарыг эсэн мэнд олсон байна.

About Author