Танилынх нь бичлэг дээр зохимжгүй эможи дарсан гэх шалтгаанаар бусдыг зоджээ

641535345_1476505210506566_5906718960069059889_n

Цахим орчинд “Насанд хүрээгүй байж болох хүүхдүүд нэгнийхээ биед халдсан” бичлэг нийтлэгдсэн.

Тухайн асуудлаар цагдаагийн байгууллага дараах мэдээллийг өглөө. 

“Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгахад энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн сурагчид болох 15 настай эмэгтэй Б, Ж нарыг зүс таних 21 настай, эмэгтэй А нь өөрийн танилын цахим орчинд нийтэлсэн бичлэг дээр зохимжгүй имож дарсан байна гэх шалтгаанаар хэл амаар доромжилж, улмаар биед нь халдсан болох нь тогтоогдсон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

About Author