М.Нарантуяа-Нара: Миний анхлан санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг Ерөнхийлөгч маань хүртэл дэмжиж хүч хавсрах бололтой
Эх сурвалж: Ubn.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний ёсзүй, хариуцлагын асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг санаачилж, УИХ-д өргөн барихаар бэлэн болсныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр “Сүүлийн үед УИХ-ын гишүүд хулгай, авлигад холбогдож, ёсзүйн ноцтой зөрчил гаргадаг ч дархан эрхээрээ халхалж байгаа тул гишүүнээс нь ЭГҮҮЛЭН ТАТАХ хууль санаачилсан. Ингэхдээ УИХ-аар хэлэлцэж, ҮХЦ-ийн шийдвэрээр эгүүлэн татна” гэсэн юм.
Тэгвэл иргэдийн зүгээс ёсзүйн хариуцлага тооцож, эгүүлэн татагдах ёстой хэмээн нэр цохогдоод буй УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Миний анхлан санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг олон хүн хавсарч дэмжиж шинжтэй шүү, талархалтай байна. Ерөнхийлөгч маань хүртэл дэмжиж хүч хавсрах бололтой. Гялай гялай” гэжээ.