Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Президент спорт цогцолбор” байгуулна

72f396fbf26d9c8f978d65251b2e7022

    “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулах тус цогцолбор нь 58 мянган м2 талбайтай. Хориод нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулах боломжтой байх аж.

    Ингэснээр хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа чийрэгжүүлэн, олимп, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд оролцох тамирчдын орчин нөхцөл сайжрах юм гэнэ. “Президент спорт цогцолбор” нь нэгэн зэрэг 1327 хүнийг нэвтрүүлж үйлчлэх багтаамжтай.

    Энэ нь өдөрт 4500-6000 хүүхэд залуус спортоор хичээллэж, 8000-10000 хүнд үйлчлэх боломжтой юм байна. Спорт цогцолбор барих төслийг Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын хоорондын хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа гэнэ.

About Author