Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр нарыг АТГ шалгаж эхэлжээ

3962730ca56ebb9deb57a36a6538d5ff

Эх сурвалж: Zuv.mn

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр нарыг АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Орхон аймагт зэсийн овоолго ашигладаг “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 25000 иргэнийг төлөөлсөн 7000 орчим иргэн нэгдэж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон түүний төрсөн дүү Э.Батбаяр нарт 30 тэрбум төгрөг залилуулсан хэмээн АТГ-т гомдол гаргасны дагуу ийнхүү шалгажж эхэлсэн байна. АТГ-аас энэ талаар тодруулахад “Сайд Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр нарыг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн” гэлээ.

About Author