Г.Ганбат: Нэгдүгээр эмнэлгийн захирал сард 3 солигдоно гэдэг хууль дээдлэх зарчимтай нийцэхгүй

31bf31526e825efa3dcd297a5af8356e

Эх сурвалж: Zuv.mn

АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат нэгдүгээр эмнэлгийн захирлын асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, “”Нэгдүгээр эмнэлгийн захирал сард 3 солигдоно гэдэг хууль дээдлэх зарчимтай нийцэхгүй”Болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. 

Хоёр гурван өдрийн дотор хоёр, гурваар нь солиод сандал суудал булаацалдаж, авлигажиж улстөржөөд байж болохгүй. Эмнэлэг бол үйлчилгээний байгууллага. Тэнд хүний амь нас цаг, минут, секундээр яригдаж байдаг. 

Тэнд улстөржиж байна гэдэг Монгол Улсад авлига, албан тушаалын нөхцөл байдал ямар байгааг л харуулж байна” гэлээ.

About Author