Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээлээ

645076241_877134272021360_8464472375652307512_n

Дорнод аймгийн Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээлээ.

Аймгийн Засаг дарга Ш.Ёл Чойбалсан, Чулуунхороот сумдад ажиллаж байна.

Шуурхай штабыг цахимаар хуралдуулж дараах шийдвэрийг гаргалаа.

УЦУОШТ-өөс Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумд өнөөдрийн 17-20 цаг хүртэл цасан шуурга шуурч, салхи 12-24м/с үргэлжлэх төлөвтэй байна гэсэн мэдээллээр дээрх сумд болон хил хүртэлх зорчих хөдөлгөөнийг маргааш буюу гуравдугаар сарын 4-ний өдрийн 05 цаг хүртэл хязгаарлаж, бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээжээ гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ.

About Author