Ж.Чинбүрэн: Д.Очирбат хамаарал бүхий хүнээ Харвард руу явуулсан нь тогтоогдвол хариуцлага тооцно

images (47)

Эх сурвалж: Zuv.mn

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өөрийн хамаарал бүхий хүмүүсээ Харвард руу явуулж 15 мянган ам долларын үнэтэй жилийн хөтөлбөрт хамруулсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. 

Үүнтэй холбоотойгоор салбарын сайд Ж.Чинбүрэн дараах мэдээллийг хэвлэлд өгчээ. 

Тэрбээр, “Энэ бол эрүүл мэндийн удирдах ажилчдыг бэлтгэх тэтгэлэгт сургалт байдаг. Хамгийн анхны шалгуур нь англи хэлтэй байх ёстой. Эхний сонгон шалгаруулалтаа давсан хүмүүс Азийн нэг улс руу сургалтад яваад ирсэн байсан. 

Д.Очирбатын талаар мэдээлэл байхгүй байна. Хэрвээ хамаарал бүхий хүнээ явуулсан нь батлагдвал хариуцлага тооцно” гэлээ.

About Author