Улаанбаатар–Шанхай чиглэлийн шууд нислэг албан ёсоор нээжээ
Өнөөдөр БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн компаниудын нэг болох Spring Airlines Улаанбаатар–Шанхай чиглэлийн шууд нислэгээ албан ёсоор эхлүүлжээ
Нислэгийн тийзийг компанийн албан ёсны аппликейшн болон WeChat Mini Program-аар захиалах боломжтой бөгөөд нэг талын тийзийн үнэ татвар багтсан дүнгээр 132.9 ам.доллараас эхлэхээр төлөвлөжээ. Энэхүү үнэ нь Монголын зорчигчдод БНХАУ руу хялбар, хэмнэлттэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Энэхүү шинэ чиглэл нь Монгол, БНХАУ-ын хоорондын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна.
Тус компани 2026 оны 3 дугаар сарын 3-наас эхлэн долоо хоног бүр 2 удаагийн давтамжтай нислэг үйлдэх бөгөөд хоёр орны зорчигчдод хямд өртгөөр, шууд нисэх боломжийг санал болгож байна.

