Шинэчилсэн бүртгэл эхлүүлсэн АН-д МАН-ын хүмүүс олноороо элсэж байна гэв
Эх сурвалж: ZUV.MN
Ардчилсан нам дотоод шинэчлэлээ өнгөрсөн сард гишүүдийн шинэчилсэн бүртгэлээр эхлүүлсэн билээ. Энэ хугацаанд шинээр гишүүн элсүүлж, эгнээгээ ч багагүй өргөжүүлж байгаа бололтой байсан. Тэгвэл АН-д шинээр орж ирж байгаа гишүүдийн дотор МАН-ын гишүүд олон байжээ. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Ардчилсан намын ИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд, жирийн гишүүд намын дарга О.Цогтгэрэл болон Дотоод сонгуулийн хороондоо шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Энэ үеэр БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одбаяр “АН улс орон даяар шинэчилсэн бүртгэл хийж эхэлсэн. Гэтэл МАН-ын хүмүүс олноороо элсэж байна. Энэхүү нөхцөл байдал нь дан ганц Баянзүрх дүүрэгт бус бусад аймаг, дүүрэгт ч явагдаж байж магадгүй тул анхаарах шаардлагатай байна” гэж мэдэгдлээ.