АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв

mmcps4_MPA_PHOTO_2026-1-0854_x974

Эх сурвалж: ikon.mn

Ардчилсан Намаас “Нээлттэй цэгцтэй Ардчилсан нам” аяны хүрээнд гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж, ардчиллын гэрэгэ олгож буй. 

Үүнтэй холбоотойгоор АН-ын Хэрэг эрхлэх газраас хоёр төрлийн урамшуулал зарлажээ. 

Нэгдүгээрт, ардчиллын гэрэгэ гардаж авсан гишүүдийнхээ дундаас таван хүн шалгаруулж, ардчилсан тогтолцоотой улс руу аялах “Ардчиллын аялал”-ыг санаачилжээ. 

Хоёрдугаарт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдийн тоогоороо хамгийн өндөр сум, хороог шалгаруулж, намын их хурлын үеэр шагнах шийдвэр гаргасан байна. 

About Author