А.Сүхбатын төрсөн дүүгийн “Батдэлгэр трейд” ХХК ХААДС-д 778 сая төгрөгийн өрөө төлөөгүй байна

0

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эзэмшдэг “Батдэлгэр трейд” ХХК ХААДС-гаас 2017 онд 535 сая төгрөгийн зээл авчээ. Уг зээлээ төлөөгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд зээлийн нийт хэмжээ 778 сая төгрөг, зээл төлөх хугацаа 2022 онд дуусгавар болжээ.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатыг 800 сая төгрөгийн ЖДҮ авахад дагаж явсан “Түгээмэл түмэн хишиг” компани ч мөн түүний төрсөн дүү А.Баттөгсийн эхнэрийн нэр дээр байдаг. “Түгээмэл түмэн хишиг” компани 2020 онд Хөгжлийн банкнаас 18.5 тэрбумыг авсан бөгөөд нийт төлөх зээлийн хэмжээ 23 тэрбумд хүрээд байгаа ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *