С.Эрдэнэ: Би МАН-аас гуйж АНУ руу яваагүй
Эх сурвалж: Zuv.mn
Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын үед Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилсон байдаг.
Тэгвэл энэ талаар С.Эрдэнэ “Намайг МАН-тай наймаанд орж АНУ-руу явсан гэж гүтгэдэг ч би МАН-аас гуйж яваагүй. Эвслийн Засгийн газрын үед хоёр намын тохироогоор явсан.
Үнэхээр миний хувьд хувь хүний хувьд айх зүйл байхгүй ч миний гэр бүл үр хүүхдүүдүүдэд тийм ч таатай аюулгүй орчин байгаагүй. Одоо ч тийм тайван бус байгаа” гэжээ.