С.Шаарийбуу: Би “уучлаарай” гэдэг ганцхан үгний төлөө 21 жил Малайз улстай шүүхдсэн

download (86)

С.Шаарийбуугийн охин Ш.Алтантуяаг 2007 онд Малайзад онц хэрцгийгээр хөнөөсөн. Тус хэрэгтэй холбоотой асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. 

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ. С.Шаарийбуу хэвлэлд ийнхүү мэдээлэл өгчээ. 

Тэрбээр, “Би Монголын төрдөө бараг л анх удаа хандаж байгаа. Сайхан хүлээж авдаг юм байна. Асуудлыг минь маш шуурхай шийдэж өглөө. 20 жил Малайзын Засгийн газар миний эсрэг өргөдөл гаргаж, надтай давж заалдсан. 

Нэг иргэнтэй бүхэл бүтэн Улс, хууль шүүхийн байгууллага, төр нь оролцоод гомдол гаргаад, шүүхдээд явна гэдэг бол надад дааж давшгүй асуудал. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар боллоо. 

Би “уучлаарай” гэдэг ганцхан үгний төлөө 21 жил Малайз улстай шүүхдлээ. Би энэ 20 жилд олон захидал явуулсан. Нэг ч удаа хариу хэлж байгаагүй” гэлээ

About Author