СУРАГЧ: Дээрэлхэж байгаа охид 11, 12 дугаар ангийн сурагчид, дунд нь манай сургуулийн хүүхэд байсан
Эх сурвалж: Unuudur.mn
Цахим сүлжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнийгээ зодож, дээрэлхэж байгаа бичлэг
цацагдсан. Уг бичлэгтэй холбоотойгоор 130 дугаар сургуулийн сурагч мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг. Өмнө нь нэг пэйж дээр
зөндөө хүүхдүүдийн бичлэг цацагдаж байсан, одоо бол хаагдчихсан. 2007-2010 оны охидын бичлэг
байгаа. Шангри-лад цуглардаг хүүхдүүд бүгд л ямар нэгэн хэрэгт холбоотой. Дээрэлхэж байгаа охид 11,
12 дугаар ангийн сурагчид, дунд нь манай сургуулийн хүүхэд байсан. Зодож байгаа бичлэгээ хийж байна
гэдэг хэн ч биш болгож байгаа хэрэг. Тэр зодуулсан хүүхдүүд хэзээ ч ил гарч ирэхгүй. Би ийм зодооны
бичлэг үзэж чаддаггүй. Шангри-Лад хүүхдүүд шуугилдаад зодолдож байгааг харж байсан.
Зодуулсан хүүхдүүд сэгэл зүйгээрээ их унаж байгаа, аймар зоддог юм билээ. Хүүхэд зодсон сурагчид ер
нь эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд байдаг. Тэд ямар ч хамаагүй хүүхдийг өдөж, асуудал үүсгэж, бичлэг
хийдэг. Эцэг, эхчүүд эмэгтэй хүүхдийнхээ хүмүүжилд анхаараасай гэж хүсэж байна” гэв.