Эцэг эхчүүд: Миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий гэж харьцдагаа боль

6d8c818f2e79cb1dcaf9fc3fe1f9f56a

Эх сурвалж: Zuv.mn

Цахим орчинд цацагдсан зодооны бичлэгээс үүдэж, 130-р сургуулийн гадна сурагчдын эцэг эхчүүд цуглажээ. Бид эцэг эхчүүдээс байр суурийг нь тодрууллаа. 

Эцэг эхчүүдийн төлөөлөл: “Эцэг эхчүүд л хүүхдэдээ анхаар. Битгий багш, сургууль руу түлхээд бай. Энэ та нарын л хүүхэд. Юм л бол миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий гэж харьцдагаа боль. Багаас нь хүүхдээ өмөөрөөд байвал, би буруутан биш юм байна гээд ойлгочихдог юм. 

Ер нь хараад байхад охидууд нь л хүн цохиж зодож алгадаад байдаг. Тэгж болохгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ер нь ээж аав тийм бол хүүхдүүд нь тийм л байдаг. Хүүхдүүд чинь ерөөсөө л ээж аавын тусгал шүү дээ. 

Хүүхдүүдээ мянга зөв хүмүүжүүлээд нийгэм ийм балиар байх юм бол хэрэг алга байна шүү дээ.

“Би чамайг амьдралгүй болгоно” гэж хэлээд хүний охин хүүхдийг зодож байгааг хараад сэтгэл өвдсөн. Гэтэл миний гурвийн гурван хүүхэд сурч хүмүүжээд явж байна. Тийм болохоор өнөөдөр энд ирлээ” гэлээ.

https://www.facebook.com/share/v/187TFiWT9N

About Author