А.Ариунзаяа: Дээрэлхэлтийн асуудал хувь хүний хөгжил, хүмүүжилтэй хамаатай

e90072_82634847_555198945076550_5708339547331362816_n_x800

Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр, “Үе тэнгийн дээрэлхэлтийг өчигдрийн бичлэгээс л мэдэж байгаа юм биш. Өмнө нь ч байсан. Бид хөвгүүддээ л хүнд гар хүрч болохгүй гэж сургадаг. Охидынхоо хүмүүжилд анхаарах цаг болжээ. 

Хүчирхийлэлгүй нийгмийг бий болгохын тулд хүн бүрийн оролцоо чухал. Найз нөхдийн хүрээлэлд ороогүй хүнийг гадуурхдаг араатанлаг араншин байгаа бол хүн болсны хөгжил нь хэзээ өөрчлөгдөх юм бэ. Хувь хүний өөрийн хөгжил, хүмүүжилтэй л энэ асуудал хамаарна. 

Хүүхдүүдтэйгээ ярилцах шаардлагатай байна. Сургуулиудад сэтгэл зүйчийг ажиллуулах хэрэгтэй байна. Мэдээж энэ асуудал томчуудын алдаа хүртэл байгаа” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1cbcT83Sec

About Author