Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа “Хурандаа” цолтон боллоо

652144255_904054325734855_920885760616665558_n

Зуны олимпын XXIX наадам буюу “Бээжин-2008” олимпын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа “Хурандаа” цол хүртжээ. Ингэснээр тэрээр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос төрөн гарч буй анхны эмэгтэй хурандаа болж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нь одоогоос 18 жилийн өмнө “Бээжин-2008” зуны олимпын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

Дашрамд дурдахад, О.Гүндэгмаагийн гэр бүлийн хүн нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Жүдо бөхийн дэлхийн аварга, “Афин-2004” олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар юм. Тэд Монголын спортын түүхэнд нэг гэр бүлийн хоёр хүн олимп, ДАШТ-ээс медаль хүртэж, хоёулаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн анхны гэр бүл болон бичигдсэн билээ.

About Author