О.Цогтгэрэл: Н.Учрал албан тушаалаа өгөх хүртэл АН чуулганы хуралдаанд оролцохгүй

images (81)

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.03.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлгийн 100 хувийн саналаар өнөөгийн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй.

МАН дангаар 10 жил засагласан ч ямар үр дүн гараагүй. Харин ч авлигалын системийг угсарсан. УИХ-ын дарга бусад дөрвөн намын дарга биш. Энэ хүн парламентийн үйл ажиллагааг чиглүүлэх үүрэгтэй. УИХ нэг намын хуулийн хэлтэс биш. 

 УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргаараа сонгогдоно гэхэд яг энэ шийдвэрийг АН-ын бүлэг гаргаж байсан. Зарчим адилхан үйлчлэх ёстой” гэлээ.

About Author