Н.Номтойбаяр: Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслөө татаж аваад, УИХ-д ажлаа тайлагнах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох агуулгыг дэмжиж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэх арга зам дээр санал зөрж байна.
Үндсэн хуулийн цэцээр гишүүний шийдүүлнэ гэдэг УИХ-ын дархлааг үгүй хийх эрсдэлтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнадаг. Таван жил тайлагнасангүй. Хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх төсвийн асуудал ард нь байгаа. Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслөө татаж аваад ажлаа хийх хэрэгтэй.
МАН-ын дарга Н.Учрал одоо манлайллаа үзүүлэх хэрэгтэй. УИХ-ын дарга юм уу, улс төрийн намын дарга юм уу. Эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “утсан хүүхэлдэй” юм уу” гэдгээ харуулах цаг ирлээ” гэв.