Хөвсгөл нуурын гүн дэх хог хаягдлын байршлыг тогтооно гэв

Хөвсгөл нуурын гүн дэх хог хаягдлын байршлыг тогтооно гэв

Улсын Далайн захиргаанаас SMART-C CL/LP төслийг 2023 оноос олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн билээ. Хөвсгөл нуурын усны орчныг хамгаалах, судалгаа, шинжилгээ болон олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд уг төсөл чиглэж буй юм. Тэгвэл уг төслийн хүрээнд Олон улсын далайн байгууллагын төлөөлөгчидтэй хамтран ажиллахаар болжээ.

Ингэснээр дээрх төслийг 2029 он хүртэл БНСУ-ын санхүүжилтээр үргэлжлүүлэх болсон байна. Үүний хүрээнд Хөвсгөл нуурын ёроолыг өндөр нарийвчлалтайгаар хэмжиж, бохирдол, хог хаягдал болон
живсэн техник, хэрэгслийн байршлыг тодорхойлох аж. Хөвсгөл нуур нь Монгол Улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70, дэлхийн цэвэр усны нөөцийн 0.4-1 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Мөн 46 гол, мөрөн Хөвсгөл нуурт цутгадаг бол Эгийн гол эх аван урсдаг, ойролцоогоор хоёр сая жилийн настай гэж үздэг.

About Author