Хордлогын үед шингэн сэлбэх давсны уусмал ууж, ходоодоо угаалгаарай

Г.ГАНЗОРИГ Буудлагын тамирчид багаараа Азийн наадамд түрүүлж Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээж байлаа

Урин дулааны улиралд хөрсний бохирдол ихэсдэгтэй холбоотой хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний дуудлага нэмэгддэг тул Халдварт өвчин судлалын үндэсний төв(ХӨСҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Лхагвасүрэн дараах зөвлөгөөг өгөв. Тэрбээр “Хоолны хордлого нь эмгэг төрөгч болон, нян, вирусний шалтгаантай бохирлогдсон хоол хүнс хэрэглэсэнтэй холбоотой үүсдэг ходоод, гэдэсний үрэвсэл болон хордлогын хам шинжээр илэрдэг. Хоолны хордлогын үүсгэгчийн хувьд 80-90 хувь нь сальмонелл нянгаар үүсгэгддэг.

Бохирлогдсон хоол, хүнс хэрэглэсэн бүх насныхан өвдөх боломжтой. Хордлогын шинж тэмдэг богино хугацаанд илэрдэг бөгөөд нэг дор олон хүнийг хамруулдаг, үүсгэгч нь нэг байдаг. Цочмогоор илэрч, хүндрэл, нас баралтад хүргэх аюултай. Өвчин үүсгэсэн шалтгаанаас хамааран шинж тэмдэг нь өөр байж
болно. Ихэнхдээ гэдэс базлах, өвдөх, суулгах, бөөлжих, хоолны дуршил буурах, бага зэрэг халуурах, толгой өвдөх шинж тэмдэг 2-4, цаашлаад 24 цагт илэрдэг. Хордлогын үед аль ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой бөгөөд алдсан шингэнээ нөхөж, шингэн сэлбэх давсны уусмал уух ходоодоо угаалгах шаардлагатай” гэв.

Шингэн ихээр алддаг тул бөөрний цочмог дутмагшил, бодисын солилцооны эмгэгээр хүндрэх эрсдэлтэйг тэрбээр анхааруулсан. Урьдчилан сэргийлэхийн тулд ахуйн ариун цэврийг сайн сахих, хоол, хүнсийг тохирсон хэмд зөв хадгалах, найдвартай эх үүсвэрээс хүнсээ бэлдэх хэрэгтэй гэв.

Мөн хүнсний зах, дэлгүүрийн худалдагч, хоолны газруудын ажилтнууд арьсны идээт үрэвсэл, улаан хоолой болон хоол боловсруулах замын өвчтэй бол халдвар тараах эх үүсвэр болдог. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, хиам, сүү цагаан идээ худалдан авахдаа сайн анхаарахыг зөвлөв.

About Author