БНСУ-аас ирсэн эмч нар Чингэлтэй дүүргийн хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийнэ
БНСУ-аас ирсэн эмч нарын баг Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж байна.
Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн зорилтод бүлгийн хүүхдүүдэд үзлэг, шинжилгээ хийсэн бол өчигдрөөс Чингэлтэй дүүргийн хүүхдийг үзэж эхэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Эрүүл Мэндийн Яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Ногоон эмнэлэг”-тэй байгуулсан “Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл”-д хамтран ажиллах санамж бичиг болон арга хэмжээний хүрээнд БНСУ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 2023 оны 06 сарын 12-16-ны өдрүүдэд зорилтот бүлгийн хүүхдүүдэд Чингэлтэй Дүүргийн Шэжид дүг өрхийн эрүүл мэндийн төв дээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг зохион байгуулан ажиллаж байна.