Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

655060923_1257091686623030_2512486781758533359_n

Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.

Ингэснээр “Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал”-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна.

Эдгээр шагналыг хоёр жил тутамд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр олгоно.

About Author