ХОВД АЙМАГ:МАЛЫН ХОРОГДОЛ СҮҮЛИЙН НЭГ САРЫН ХУГАЦААНД 16000 ГАРУЙД ХҮРЧЭЭ

0

Өвөлжилт хүндэрсний улмаас малын хорогдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хорогдлын мэдээг долоо хоног бүр авч байгаа ба албаны эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн нэг сарын хугацаанд /2023.01.01-2023.02.01/ малын хорогдол аймгийн хэмжээнд 16000 гаруй толгойд хүрчээ. Үүний 50 гаруй хувийг ямаа эзэлж байна. Одоогоор хамгийн их малын хорогдолтой сумдад Алтай сум-3715, Ховд сум-2495, Булган сум-2050 гаруй толгойд хүрчээ

Бэлчээр өвсгүй, шөнөдөө хүйтэн хонож байгаагаас малын хэвтэр бууц жиндэж эх мал хээл хаях эрсдэл өндөр байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *