УИХ-ын гишүүн Ө.Шижир олонхийн бүлгийг ирцээ бүрдүүлэхийг ШААРДЛАА
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр сайдын томилгоог танилцуулж, Ерөнхий сайд захирамжлах байсан. Гэвч ирц хүрэхгүй байгаа тул чуулганаар уг асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир “Өмнө нь шөнө дундын яриа гэдэг шиг Х.Булгантуяа дарга шөнөжин ганцаараа ярьсан. Өнөөдөр Үд дундын яриа шиг Н.Учрал дарга өглөөжин ганцаараа ярилаа. Олонхийн бүлэг ирцээ бүрдүүл. Намын дарга юм бол намын дарга шиг 68 гишүүнээ оруулж ир. Их хуралд олонхи болсон шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийллээ.
https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fshijir.ulziikhuu.7%2Fposts%2Fpfbid0VbYZnbYXc31YWG8GamMFBDwd9sihi2qAKfabzXiC3acfsYeVmi7Phqhi6M3wNLBNl&show_text=true&width=500