Ажлын өрөөндөө архидан согтуурсан ХХҮЕГ-ын албан хаагчдыг ажлаас нь чөлөөлжээ
Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХҮЕГ)-ын зарим албан хаагч 2026 оны гуравдугаар сарын 18-ны орой албан ажлын өрөөндөө архидан согтуурчээ.
Энэ нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.4 дэх заалт, ХХҮЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.3.13. дахь заалтыг тус тус ноцтойгоор зөрчсөн үйлдэл тул албан хаагчдад хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Түүнчлэн олон нийтийн сүлжээнд зохисгүй мэдээллийг гаргуулсандаа гүнээ харамсаж, иргэд, үйлчлүүлэгчид, хамтран ажилладаг байгууллагуудаасаа хүлцэл өчиж буйгаа ХХҮЕГ-аас мэдэгдэв.
Цаашид ажлын байранд дахин ийм зөрчил гаргуулахгүй, цаг ямагт төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэхэд анхаарч ажиллах болно гэдгээ мөн илэрхийлжээ.
