Томуугийн дэгдэлт 2-14 насныхан дунд өндөр байна
Нийслэл болон орон нутгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өсөх хандлагатай байгаа бөгөөд 2-14 насны хүүхдүүд хамгийн ихээр өвчилж байна. Энэхүү нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Томуугийн төвийн дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.
Тэрбээр “Томуу томуу төст өвчний дэгдэлт өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн. Амбулаторийн үзлэгийн 9 орчим хувийг томуу, томуу төст өвчин дангаар эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 9 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Эмнэлгээр эмчлүүлж буй иргэдийн 25 хувь нь хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэгсдийг насны бүлгээр авч үзвэл, 79 хувь нь 15 насныхан, 39 хувь нь 5 орчим насны хүүхдүүд дангаар эзэлж байна. Нөгөөтэйгүүр, 2-14 насны хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэн. Энэхүү вирусээр бага насны хүүхдүүд хурдан өвчлөх магадлалтай. Мөн хүүхдүүдийн дунд түгээмэл тархдаг вирус юм. Эцэг, эхчүүд шинж тэмдэг дарагдахаар харьцангуй гайгүй болсон гэж үздэг ч дахин сэдэрдэг төрлийн вирус.
Улсын хэмжээнд Яаралтай тусламжийн тасгаар хоногт дунджаар 1000 гаруй хүүхэд үзүүлж, 2000 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Мөн улирлын томуугийн A(H1N1)pdm09 вирус нь өсвөр насны хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд зонхилж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд, зүрхний өвчтэй хүмүүс, өсвөр насныхан улирлын томуугаар өвчлөх тохиолдол өндөр байна” гэлээ.
Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг нь 4-6 хоногийн дараа гэнэт өндөр халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх болон хуурай ханиалгах, нус гоожих, булчингаар өвдөх зэрэг ердийн томуутай төстэй шинж тэмдгүүдээр илэрч байна. Хаврын улирал эхэлсэн эдгээр өдрүүдэд иргэдийн дархлаа унаснаар томуу томуу төст өвчин тусах нь өдөр байдаг тул дархлаа дэмжсэн амин дэмтэй хүнс хэрэглэх хэрэгтэй шаардлагатай аж.