Л.Оюун-Эрдэнийн өгсөн “бөмбөг”-ийг АТГ тэслэх үү
Эх сурвалж: Zuv.mn
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгөхдөө амалж байсан Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Бодь” группын хамаарал бүхий компаниас авлига авсан талаарх баримтуудаа АТГ-т яг одоо өгч байна.
https://www.facebook.com/share/v/1AdxXeBogj
Ингэхдээ тэрбээр ганцхан Б.Энхбаяртай холбоотой баримтуудыг авчирсангүй. “Бодь интернэйшнл”-ийн төмөр замын бүтээн байгуулалтыг нүүрсээр бартердсан оффтейк гэрээ, Нүүрсний сонсгол, Б.Энхбаярын авлигаын баримтуудыг гаргаж өглөө.
Түүний АТГ-т өгсөн 894 хуудас, дөрвөн бүлэг баримтад,
“Бодь интернэйшнл”-ийн оффтейк гэрээ
“Нүүрсний сонсгол”-той холбоотой баримт мэдээлэл
Б.Энхбаярын “Бодь”-иос авсан 1.3 тэрбум ам.долларын авлигатай холбоотой баримтууд
Б.Энхбаяртай холбоотой өөр бусад авлигын асуудал гэсэн дөрвөн сэдвийг хамарчээ.
Тэрбээр ямартай ч амлалтдаа хүрч, цуглуулсан баримтаа АТГ-т өглөө. Одоо АТГ өгсөн баримт мэдээллийг нягталж, мөрдөн шалгалт явуулах учиртай. Хэрвээ баримт няцаагдашгүй бол асуудал маш хурдан шийдэгдэх боломжтой. Тиймээс одоо АТГ Л.Оюун-Эрдэнээс орж ирсэн баримтуудыг хэр хурдан шалгах, ямар үр дүн гарах зэрэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна.