“Машин бохирдууллаа” хэмээн хоёр настай хүүхдийг хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийн шүүх хурал пүрэв гарагт болно
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийн шүүх хурал пүрэв гарагт буюу энэ сарын 26-нд болно.
Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч оны есдүгээр сарын 8-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Э.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 2 настай дагавар хүүг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, ямар нэг шалтгаангүйгээр байнга зодож, тээврийн хэрэгслийг нь бохируулсан гэсэн шалтгаанаар олон тооны гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр хөнөөсөн юм.
Нийслэлийн прокурорын газраас тус хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1,2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.