ШӨНИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР ЗУРГААН ЧИГЛЭЛД ЗОРЧИНО

0

Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор зуслангийн чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.

2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр буюу маргаашаас дараах зургаан чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэх юм.

Үүнд:

  • ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай” чиглэлийн үйлчилгээг,
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс” чиглэлийн үйлчилгээг,
  • ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол” чиглэлийн үйлчилгээг,
  • ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК” чиглэлийн үйлчилгээ,
  • ШҮ:5 “Зунжин худалдааны төв –Ард кино театр” чиглэлийн үйлчилгээ,
  • ШҮ:6 “МУБИС-Архивын Ерөнхий газар” чиглэлийн үйлчилгээг Иймд иргэд зорчич та доорх зураглалын дагуу зочно уу.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *