Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар авч, Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
Эх сурвалж: ZUV.MN
Хотын дарга асан Д.Сумъяабазарыг “Бодь гурпп”-ын босс Д.Баясгалангаас 800 мянган доллар авч, одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн гэгдэж буй.
Энэ талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазартай утсаар холбогдож тодруулахад “Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар авч, Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй” хэмээлээ.
Тэрбээр МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учралын айлчлалын бүрэлдэхүүнд багтан БНХАУ-д ажиллаж байгаа юм.