“ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

656198264_122196362510515453_4416642370463938717_n

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, Монголын хотуудын холбоо ТББ, “Зөөлөн хотын шийдэл” ТББ, мөн Хархорум хот болон Хүннү хотын удирдлагууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, тулгамдсан асуудал, боломжит шийдлүүдийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор Д.Эрдэнэбаяр “Бүсчилсэн хөгжлийн бодлого-хот төлөвлөлт” сэдвээр илтгэл танилцуулж, хотуудын эдийн засгийн чиг үүргийг байгалийн нөхцөл, нөөц, байршлын давуу тал, бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан төлөвлөх судалгааны арга зүй, үр дүнг танилцууллаа.

About Author