ӨВӨРХАНГАЙ: “Мянган ном” төслөөр хүүхдүүдэд ном унших дадал олгож байна

69c3ad9e552f4

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль “Мянган ном” төслийг 2025 оны есдүгээр сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд сургуулийн стратеги төлөвлөгөөг боловсруулж, сурагчдыг номд дуртай, нөхөрсөг, хорт зуршилгүй зөв төлөвшилтэй болгох зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр номын санг 1400 гаруй монгол, англи хэл дээрх номоор баяжуулж, сурагчдын ном унших дадал, хэвшлийг олгож байна.

Өмнөх жилүүдийн судалгаагаар сурагчдын унших, ойлгон илэрхийлэх, бичих чадвар сул байсан бол одоогоор сайжирч, харилцан ойлголцол, хүндлэлд суурилсан нөхөрсөг орчин бүрдэж байна. Хичээлийн жилийн төгсгөлд дахин судалгаа хийж, эцсийн үнэлгээг гаргана гэж сургуулийн захирал Г.Лхагва ярилаа.

Сурагчдын бие даалтын долоо хоног эхэлж байгаатай холбогдуулан анги, хамт олноороо номын хэлэлцүүлэг өрнүүлэх, номын баатрын дүрд хувирах, шүлэг, өгүүллэг, зүйр үг зохиох зэрэг бүтээлч ажлуудыг багтаасан “Номын өдөрлөг” хийжээ.

About Author